АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картертай салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр /2025.01.09/ Вашингтон дахь Үндэсний сүмд болжээ. Тус салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцож үг хэлсэн бол Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон, бага Жорж Буш, Барак Обама, мөн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Дональд Трамп нар оролцсон байна.
Мөн АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картертай салах ёс гүйцэтгэх ёслол 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдал хүлээсэн Камала Харрис мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Ж.Картер нар хүрэлцэн ирсэн байна. Тэгвэл Ж.Картерын дурсгалыг хүндэтгэх ёслол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа, "Ерөнхийлөгч Жимми Картер. Төрийн ёслол. Таньдаг олон хүн оролцож байна" хэмээн жиргэжээ.
Ерөнхийлөгч Жимми Картер. Төрийн ёслол. Таньдаг олон хүн оролцож байна. pic.twitter.com/0BIHKXKqz8
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) January 9, 2025