АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн түймэр идэвхтэй тархсан хэвээр байна. Түймэр суурьшлын бүсэд нэвтрээд буй.
Түймрийн улмаас таван хүн нас барж, 150 мянган иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ. Өнөөдөр өглөө албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1,500 орчим барилга байгууламж түймэрт өртжээ. Цаашлаад 15 мянган барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байна. Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж улмаар Лос Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6,400 га талбайг шатаажээ.
Хуурай, халуун салхины улмаас Палисэдсийн түймрийн хамрах хүрээ богино хугацаанд нэмэгдэж байна. Зарим хэвлэлд бичсэнээр түймэр нэг га талбайгаас арван минутын хугацаанд 80 га талбайг шатаах хэмжээнд хурдтай асаж байна гэжээ. Мөн Итон орчимд дэгдсэн түймэрт 4,300 га талбайг өртжээ. Эдгээрээс гадна Вүдли, Хөрст, Лидиа, Оливас гэсэн газруудад түймрийн голомт үүсээд байгаа юм. Одоогоор эдгээр түймрийн алийг нь ч цурманд оруулж чадаагүй.
ВИДЕО: