АНУ-ын Лос Анжелес хотод дэгдээд буй 1200 гаруй га талбай шатсан ой хээрийн түймрийн улмаас тус газарт онц байдал зарласан байна. Мөн хамгийн багадаа 49 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа бол 10 мянга гаруй өрхийн 13 мянга гаруй барилга эрсдэлд орсон талаар NBC News мэдээлжээ. Харин нүүлгэн шилжүүлэлтийн үеэр авто замын түгжрэл ихээр үүссэн тул олон зуун хүн автомашинаа зам дээр хаяж явсан бөгөөд түргэн тусламжийн машинд зам гаргахын тулд хүмүүсийн орхиж авсан тээврийн хэрэгслийг бульдозер ашиглан түрж, замыг чөлөөлж байгаа талаар Associated Press мэдээлжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Лос Анжелес хотод дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна pic.twitter.com/uCpikOEUKv
— iSee.mn (@iSee_MN) January 9, 2025