Японы Ерөнхий сайд Шинзо Абэ парламентад үг хэлэх үеэрээ хэд хэдэн удаа ханиалгаж байсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татжээ. Ханиалгаж буй богино хэмжээний бичлэгийг БНХАУ-ын “China daily”хэвлэл твиттер хуудаснаа нийтэлсэн байсан бөгөөд энэ талаар олон хүмүүс сэтгэгдэл үлдээжээ.
- -Хэрэв БНХАУ-ын намын нэгэн албан тушаалтны талаар ингэж нийтэлсэн бол цуу яриа тарааж, нийгмийн тогтвортой байдалд заналхийлсэн хэргээр цагдаагийн газар дуудагдах байх даа...
- -Дэлхий даяар гамшиг учруулж буй хайхрамжгүй үйлдлийнхээ төлөө БНХАУ-ыг шийтгэх ёстой
- -Шинзо Абэ нь коронавирусээр халдварласан эсэхээс үл хамааран түүнийг зүй зохистой ханиалгаж сурах хэрэгтэй гэж бодож байна. Түүний энэ үйлдэл дэндүү үлгэр дууриалалгүй байна. Хэлсэн зүйлээ хийж сур!
- -Ханиалгах нь коронавирусийн шинж биш юм. Хүмүүс тоос шороо болон бусад шалтгаанаас болж өдөр бүр ханиалгаж байдаг
- -Тэр яагаад амны алчуур хэрэглэхгүй байна вэ? Ханиалгасан гараараа тэгээд шууд агаарт даллана шүү дээ..
- -Яаралтай шинжилгээ өгөх хэрэгтэй гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.
Japanese Prime Minister Shinzo Abe coughed several times during his speech in parliament, raising public concern. #coronavirus #COVID19pic.twitter.com/bvtCNwTTDJ
— China Daily (@ChinaDaily) March 4, 2020