АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр хурдацтай тархаж, 1100 гаруй га талбайг хамарсан тул тус улсад онцгой байдал зарлажээ.
Гал түймэртэй тэмцэх албаны гаргасан мэдээллээр 1400 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд 30 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ. Мөн 13 мянган байшин барилга түймэрт өртөх аюул нүүрлээд байна. Лос-Анжелесийн Пасифик-Паласейдс хороололд байшингууд шатаж, оршин суугчид автомашинаа орхин галаас зугтан гүйж байгаа нь дүрс бичлэгээс харагдана.
BREAKING Los Angeles Pacific Palisades the fire is spreading
— NEXTA (@nexta_tv) January 8, 2025
Structures and vehicles are burning in Santa Paula in the Santa Clara River Valley between Los Angeles and Santa Barbara, according to the Ventura County Fire Department.
All Malibu residents are being told to prepare… pic.twitter.com/BwGgyKWNre
Түймэр орон нутгийн цагаар мягмар гаргийн 10:30 цагийн орчимд дэгдсэн бөгөөд салхи 80 км/цагийн хурдтай салхилж, хуурайшилт ихтэйн улмаас богино хугацаанд тархжээ. Одоогийн байдлаар Пасифик-Паласейдст галын аюултай хэвээр байна. Улмаар Малибугийн бүх оршин суугчдыг тушаалд хамрагдаагүй байсан ч нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэхийг уриалжээ. Мөн уг хотод жолооч нар галаас зугтахын тулд хурдны зам дээр машинаа орхин зугтацгааж байгаа талаарх дүрс бичлэгүүд цацагдаж байна.
Эх сурвалж: NBC news