Туул голын дагуу ногоон парк байгуулна

Туул голын дагуу ногоон парк байгуулна

Туул голын дагуу ногоон парк байгуулах төслийг өнөөдөр/2020.03.05/ Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд танилцуулжээ.

Энэхүү төслийн зорилго нь Туул голын эко системийг хадгалан хамгаалах, байгалийн нөхөн сэргээлт хийх, түүх соёл, спорт, амралт аялал жуулчлалын орчныг бүрдүүлэх, гадаргын усыг хуримтлуулан нуур, цөөрөм үүсгэн гүний усны тэжээгдлийг нь нэмэгдүүлэн, цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг II улиралд эхлүүлэх юм байна.