Калифорниа муж коронавирусийн улмаас онц байдал зарлажээ

Калифорниа муж коронавирусийн улмаас онц байдал зарлажээ

Шинэ коронавирус буюу Covid-19 вирусийн халдвар Европ даяар эрчимтэй тархаж байна. Тэр тусмаа АНУ-д өнөөдрийн байдлаар 15 мужид вирусийн халдвар авсан 149 хүн бүртгэгдэж, 11 хүн нас бараад байна.  Өчигдөр Сиэтлэ хотын ахмадуудын асрах газарт коронавирусийн улмаас 9 хүн нас баржээ. Уг вирусийн халдвараар биеийн дархлаа сул өндөр настангууд их өвчилж байна.

АНУ-ын Засгийн газар коронавирусийн халдварын асуудлаар нийтийг хамарсан сандрал үүсгэхгүй байхад голлон анхаарч ажиллаж байна. Тодруулбал, телевиз сувгуудаар тайлбар нэвтрүүлэг явуулах, албан тушаалтнууд болон эрүүл мэндийн ажилтнуудын олон нийтэд өгөх мэдээллийг хатуу хянаж, айдас, сандрал үүсгэхгүй байхыг хичээн ажиллаж байгаа ажээ.

АНУ-ын конгресс лхагва гаригт коронавирусийн эсрэг тэмцэхэд 8.3 тэрбум долларын яаралтай тусламж үзүүлэхээр болжээ.

Эх сурвалж: BBC