Коронавирусийн халдвар авсан иргэдийг эзэнгүй арал дээр тусгаарлана

Коронавирусийн халдвар авсан иргэдийг эзэнгүй арал дээр тусгаарлана

Индонезын эрх баригчид коронавирусийн халдвар авсан иргэдийг оршин суугчгүй, эзгүй арал дээр тусгаарлах зориулалт бүхий төв байрлуулахаар төлөвлөж байна гэж “The Jakarta Post” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Индонезын Зэвсэгт хүчний командлагч, нисэх хүчний маршал Хади Тчахжанто өнгөрсөн өдрүүдэд Риау арлуудын мужийн бүрэлдэхүүнд ордог хэд хэдэн арал дээр очсоны дараа Галанг хэмээх жижигхэн арлыг сонгосон байна.

Түүний хэлснээр, уг арал дээр 1976-1996 онд Вьетнамын дүрвэгчдийг байрлуулж байсан банзан байшингууд, цахилгаан, ундны усны худаг байгаа аж. "Энэ арал дээр 1000 хүний ортой эмнэлэг нэг сарын дотор нээгдэх боломжтой” гэж Индонезын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч онцлон хэлжээ.

Гэвч Галанг арал нь хөрш Батам арлын олон улсын нисэх онгоцны буудлаас 50 км зайтай оршдог юм. Индонезид одоогоор коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдээд байна.