Ираны Ерөнхийлөгч, АНУ-ын коронавирусийн эсрэг үзүүлэх тусламжаас татгалзжээ

Ираны Ерөнхийлөгч, АНУ-ын коронавирусийн эсрэг үзүүлэх тусламжаас татгалзжээ

Сүүлийн өдрүүдэд Иран улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо хурдацтай нэмэгдэж байгаа билээ. АНУ-аас Иранд коронавирусийн эсрэг арга хэмжээнд тусламж үзүүлэхээ мэдэгдэж Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гаригт “АНУ-ын Иранд туслахад бэлэн байна. Үүний тулд Ираны эрх баригчид тусламж хүсэх хэрэгтэй” гэсэн юм.  Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани татгалзаж,

“АНУ манайд туслах гэж буй нь энэрэнгүй дүр үзүүлэх гэсэн явдал. Хэрэв үнэхээр тусламаар байвал ядаж эмийн бүтээгдэхүүнд тогтоосон хориг арга хэмжээгээ цуцлах хэрэгтэй. Ингэснээр тусламж үзүүлэх эхний алхам болно” гэжээ.

Өнөөдрийн байдлаар Иран улсад коронавирусийн 2922 тохиолдол бүртгэгдээд байна.