Есөн жил Канадын төрийн эрхийг барьсан Ерөнхий сайд Ж.Трюдо ойрын хугацаанд огцорно гэдгээ мэдэгдлээ

Есөн жил Канадын төрийн эрхийг барьсан Ерөнхий сайд Ж.Трюдо ойрын хугацаанд огцорно гэдгээ мэдэгдлээ

Есөн жил Канадын төрийн эрхийг барьсан Ерөнхий сайд Жастин Трюдо ойрын хугацаанд огцорно гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, Ж.Трюдо хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдэхдээ, нам нь шинэ даргаа сонгох хүртэл Ерөнхий сайд болон Либерал намын даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших болно гэжээ. Мөн тэрбээр парламентын үйл ажиллагааг гуравдугаар сарын 24 хүртэл түр зогсооно гэж мэдэгдсэн байна. Энэ нь тавдугаар сараас өмнө сонгууль явуулах боломжгүй гэсэн үг юм. Дараагийн сонгуулийг аравдугаар сарын 20-ны дотор явуулах ёстой. Өнгөрсөн сард тус улсын Сангийн сайд албан тушаалаасаа огцорч, сонгогчдын саналыг дахин авахын тулд “улс төрийн заль мэх” хэрэглэсэн гэж Ж.Трюдог буруутгасны дараа хууль тогтоогчид сүүлийн долоо хоногуудад Ерөнхий сайдад хандан албан тушаалаасаа буухыг ил тодоор уриалах болоод буй.