ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболд нь ялтнуудаас мөнгө авдаг байсан гэх үндэслэлээр шалгагдаж байна

ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболд нь ялтнуудаас мөнгө авдаг байсан гэх үндэслэлээр шалгагдаж байна

АТГ-аас өчигдөр ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг саатуулсан. 

Учир нь хурандаа Х.Ариунболд нь хорих ангид хоригдож байгаа сэжигтнүүдээс авлига авч байсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна.

Тодруулбал бэл бэнчинтэй, өндөр албан тушаал хашиж ялтануудтай уулзаж, эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлж,  үүнийхээ төлөө мөнгө авдаг байсан байна. 

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.