14-р сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгөө УОК-д хандивлалаа

14-р сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгөө УОК-д хандивлалаа

Коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд болон аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн санаачлагаар хандив өгсөөр байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын тэргүүний лаборатори 14-р сургуулийн багш ажилчид хоёр сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өглөө. Тэд нэг сарын унааны мөнгөө цуглуулан хандивлаж байгаа юм байна.