Өнөөдөр /2025.01.05/ БНСУ-ын Сөүлийн шүүх ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах, түүний ордонд нэгжлэг хийх шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцохыг шаардсан захирамжийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь өнгөрөгч арванхоёрдугаар сарын 3-нд болсон дайны онц байдал зарлах гэсэн Юн Сук Ёолын шийдвэр бүтэлгүйтсэний дараа түүнээс байцаалт авч, цагдан хорих шийдвэрийг Сөүлийн шүүх баталсан юм. Мөн түүний хотын төв дахь ерөнхийлөгчийн ордонд нэгжлэг хийх тушаалыг гаргажээ.
Мөн түүний баривчлахаар өнгөрөгч баасан гараг /2025.01.03/-т мөрдөгчид түүний ордон руу нэвтрэх гэсэн ч Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба тэднийг нэвтрэхийг хориглож, эцэст нь зургаан цаг зөрчил үргэлжилсэний эцэст нь Юн Сук Ёолыг баривчлахаар очсон алба хаагчдаа эргүүлэн татсан байдаг. Иймд Юн Сук Ёолыг баривчлах оролдлого дахин гарах ажээ.
Эх сурвалж: Yonhap