Долоо хоногийн өмнө осолдсон  "Jeju Air" компанийн онгоцны үлдэгдэлд эцсийн хайлтыг хийж дуусгажээ

Долоо хоногийн өмнө осолдсон "Jeju Air" компанийн онгоцны үлдэгдэлд эцсийн хайлтыг хийж дуусгажээ

Өнгөрсөн долоо хоногийн ням гараг /2024.12.29/-т Бангкок хотоос БНСУ-д нисэж ирээд осолдсон "Jeju Air" компанийн онгоцны осол 179 хүний ​​амийг авч одоод долоо хоног өнгөрч байна. 

Тэгвэл БНСУ-ын гал түймэртэй тэмцэх газар, цагдаа болон үндэсний шүүхийн шинжилгээний баг "Jeju Air" компанийн сүйрсэн онгоцны хэсэг болон дэлбэрэлтээс хойш бүрэн бүтэн үлдсэн цорын ганц хэсэг болох сүүлний хэсгийн эргэн тойронд эцсийн хайлтыг хийж дуусгасан гэж мэдэгджээ. Учир нь ямар нэгэн нэмэлт цогцос болон хувийн эд зүйлсийг илрүүлэх магадлал бага гэжээ. Тодруулбал, 179 цогцсыг бүгдийг нь гаргаж, 151 амь хохирогчийг хувийн эд зүйлсийнх нь хамт ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Харин гурван хүнтэй гэр бүлийг эс тооцвол үлдсэн 25 цогцсыг өдрийн орой ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн гэжээ. 

Эх сурвалж: Yonhap