Гурван иргэн Итали улсад зорчоод ирснээ нууж байсныг хууль хяналтын байгууллага тогтоолоо

Гурван иргэн Итали улсад зорчоод ирснээ нууж байсныг хууль хяналтын байгууллага тогтоолоо

Монгол Улсын гурван иргэн Итали улсад зорчоод ирснээ нууж, ажил хичээлдээ явж байсныг хууль хяналтын байгууллагынхан олж тогтоожээ. Энэ талаар ЭМЯ-нд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Turkish Airlines"-ийн нислэгээр 230 зорчигч Монгол Улсад ирсэн. Тэднээс Итали улсаар аялсан хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Мөн өчигдөр нэг гэр бүлийн гурван хүн Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Итали улсаас ирснээ мэдүүлээгүй байсан. Тэднийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олсон. Тус гурван иргэн Франц, Щвейварь, Итали зэрэг орнуудаар аялаад эх орондоо ирсэн даруйдаа ажилдаа очсон байна. Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судлагаа хийлээ. Ийм хариуцлагагүй байж болохгүй" хэмээлээ.