Одоогоос долоон жилийн өмнө буюу 2018 онд үхсэн тугалаа авч яваа алуурчин халим судлаачдын гайхшралыг төрүүлж байсан бол өнөөдрөөс хоёр долоо хоногийн өмнө мөн үхсэн тугалынхаа биеийг авч яваа халим үзэгдсэн талаар Вашингтоны Халим судлалын төвөөс мэдээлжээ.
Тодруулбал, энэ удаагийн тохиолдол нь төрөөд хэдэн хоног амьдраад үхсэн тугалаа алуурчин халим хамар, толгой дээрээ өргөж усны мандал дээр сэлж явсан ба мөн үхсэн тугал нь усан доор ороход араас нь шумбаж байгаа нь ажиглагдсан байна. Энэ нь алуурчин халим уй гашууг мэдэрдэгийг харуулж байгаа бөгөөд энэхүү зан авир нь харьцангуй урт наслалттай нь холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, далайн гахай зэрэг бусад амьтад ч ажиглагддаг байна.
Эх сурвалж: Associated Press