Юн Сок Ёлыг баривчлах ажиллагааг түр зогсоолоо

Юн Сок Ёлыг баривчлах ажиллагааг түр зогсоолоо

БНСУ-ын мөрдөн байцаагч, прокурорууд өнгөрсөн баасан гарагт /2024.12.27/ огцруулсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг баривчлахаар түүний ордон руу өнөөдөр өглөө 08.00 цагт нэвтэрсэн ч хамгаалалтын албаныханы эсэргүүцэлтэй тулсаны улмаас баривчлах ажлыг түр хойшлуулжээ. 

Юн Сок Ёолыг баривчлахаар түүний оршин суух газарт нь 200 метрийн зайд дөхөж очсон боловч чадаагүй байна. Учир нь Юн Сок Ёолын байх ордныг 200 орчим цэрэг, Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан хамтран хамгаалж, нэвтрүүлэхгүй байжээ. Өнөөдрийн үйл явцын үеэр бага зэргийн маргалдаан болсныг yonhapnews мэдээлсэн байна. Авлигатай тэмцэх газрынхан Сөүл хот дахь Ерөнхийлөгчийн өргөө рүү өнөөдөр өглөө 08:00 цагийн орчимд орж, баривчлах захирамжийг хэрэгжүүлж эхэлсэн боловч Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба хааж, саатуулсан нь энэ юм. 




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө