БИЧЛЭГ: Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгорын уяачдыг дарамталж, доромжилжээ

БИЧЛЭГ: Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгорын уяачдыг дарамталж, доромжилжээ

Монгол улсаас Хөх хотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 07-ны өдөр тус холбоо VIII Их хурлаа Баянхонгор аймагт хийжээ.

Хуралдааны үеэр Д.Мөнх-Эрдэнэ согтуугаар зүй бус авирлаж уяачдыг доромжилсон бичлэг ил болжээ. Уяачдын хувьд Д.Мөнх-Эрдэнээс өөр хүнээр хурал удирдуулах санал гаргахад “Би удирдана” хэмээн уурласан байна.

Улмаар уяачдыг "Амаа тат, зайл, чимээгүй бай. Та нар хэзээ санал хэлдэг болсон юм. Ална шүү” хэмээн сүрдүүлжээ.

Түүний хувьд 2020 оны сонгуульд Баянхонгорт нэр дэвшихээр горилж байгаа гэх мэдээлэл бий билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ