Нийслэлд 24 цагийн дотор 54 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Нийслэлд 24 цагийн дотор 54 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж энэ сарын 3-ны өдрийн 06:00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн энгийн үеэс гурав дахин нэмэгдсэн.

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор нийт 54389 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Мөн нийт 190447 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ.

Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй талаар Эрүүл мэндийн байгууллагын ажилчид мэдээллээ.