"Трамп" зочид буудлын гадна дэлбэрсэн автомашины түрээслэгч нь АНУ-ын армийн тусгай хүчний алба хаагч байжээ

"Трамп" зочид буудлын гадна дэлбэрсэн автомашины түрээслэгч нь АНУ-ын армийн тусгай хүчний алба хаагч байжээ

АНУ-ын Лас Вегас хот дахь "Трамп" зочид буудлын гадна дэлбэрсэн Tesla Cybertruck загварын автомашиныг түрээсэлж байсан хүн нь армийн тусгай хүчинд алба хааж байсан Америкийн цэргийн албан хаагч М.Ливелсбергер гэгч байсан талаар BBC агентлаг мэдээлжээ. 

Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч "АНУ-ын армийн тусгай ажиллагааны М.Ливлсбергер нь зөвшөөрөгдсөн чөлөө авсан байсан" гэдгийг баталжээ. Гэсэн хэдий ч Tesla Cybertruck автомашины дэлбэрэлтийн дараа олдсон цогцос нь маш их түлэгдсэн байгаа тул ДНК-ийн шинжилгээний хариуг хүлээж байгаа бөгөөд М.Ливлсбергерынх гэдэг нь хараахан нотлоогүй байна гэж цагдаа нар мэдэгджээ. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр "сэжигтэн ямар шалтгаанаар Tesla Cybertruck автомашинд бөмбөг дэлбэлсэн нь одоогоор тодорхойгүй байна" гэжээ.

Харин Лас Вегас хотын цагдаагийн газраас, "жолооч дэлбэрэлтийн улмаас бус харин толгойдоо бууны шархнаас болж нас барсан. Харин үүний дараа шууд дэлбэрэлт болсон. Энэ нь амиа хорлолт байсан" гэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

8 цагийн өмнө