БНСУ-ын хуулийн байгууллагаас Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг баривчлахаар түүний ордны гадна очоод байна. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны эсэргүүцэлтэй тулсан тул мөргөлдөөн болохоос сэргийлж, түр харзнасан байдалтай байгаа аж.
Yonhapnews.kr сайтад мэдээлснээр "Баривчлах тушаалыг гүйцэтгэж буй төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт хэргийг мөрдөх албанхан Ерөнхийлөгч Юн Сок Ёолын Ханнам Донг дахь өргөөнд байрлаж буй хамгаалалтын ажилтнуудтай хоёр цаг гаруй зөрчилдөж байна. Угтаа нэг, хоёрдугаар бүсийг давсан ч түүнээс цааш нэвтэрч чадахгүй байна" гэжээ.
Мөрдөн байцаагчид Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Пак Жон Жунд баривчлах, эрэн сурвалжлах тушаал гаргаж хамтран ажиллахыг хүссэн ч Пак захирал Аюулгүй байдлын тухай хууль болон хамгаалалтын бүсээс шалтгаалж нэгжлэг хийхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Баривчлах захирамжийг гүйцэтгэгчдийн тоо 150 байгаагийн гуч нь Агаарын цэргийн албанаас, 120 нь цагдаагийн тусгай ангийнхан байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг арванхоёрдугаар сарын 03-ны өдөр онц байдал зарлаж, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм.