15 настай охин “Ээжээ, ааваа уучлаарай” гэж зурвас бичээд амиа егүүтгэжээ

15 настай охин “Ээжээ, ааваа уучлаарай” гэж зурвас бичээд амиа егүүтгэжээ

Өвөрхангай аймагт 15 настай эмэгтэй Т өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарчээ. Урьдчилсан шалгалтаар охин амиа хорлосон байж болзошгүй байгаа аж. Талийгаач охин гэртээ эрэгтэй хүний зангиа ашиглан шүүгээнээс боомилсон байдалтай олджээ.

Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор Өвөрхангай аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаа юм байна. Иймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах, хүүхэдтэйгээ байнга ярилцаж, ойлголцож байхыг анхааруулж байна.