Франц улс дахь ЭСЯ-аас олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхаарууллаа

Франц улс дахь ЭСЯ-аас олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхаарууллаа

Франц улсад одоогийн байдлаар шинэ коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол 285-д хүрсэн гэж Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон мэдээлж байна. Франц улсад халдвар өдөр бүр эрчимтэй нэмэгдэж байгаа тул иргэдийг онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар зорчихгүй, гадны улс орнууд руу аялахгүй байхыг Бүгд найрамдах Франц улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулж байна.