Архангай аймаг БНХАУ-д 2020 хонь хандивлана

Архангай аймаг БНХАУ-д 2020 хонь хандивлана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсад гарсан коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлана гэдгээ мэдэгдсэн. Түүнээс хойш олон аймаг өөрсдийн санаачлагаараа хонь хандивлаж буй.

Тэгвэл энэ санаачилгыг дэмжиж Архангай аймгаас 2020 хонь хандивлахаар болжээ. Дээрх 2020 хонийг аймаг орон нутгийнхаа малчдаас хандиваар цуглуулах бөгөөд малчид ч энэхүү уриалгыг дэмжиж байгаа аж.

Архангай айматг 2019 оны мал тооллогын дүнгээр 17.3 мянган малчин, мал бүхий өрхийн 6167 мянган толгой мал өвөлжиж байгаагаас, 3321 мянган хонь тоологдсон байна.