ТАНИЛЦ: Лондон хотод байрладаг монгол гэрийн хэлбэртэй кафе

ТАНИЛЦ: Лондон хотод байрладаг монгол гэрийн хэлбэртэй кафе

Та Английн Лондон хотод монгол гэрийн хэлбэртэй кафе байдгийг мэдэх үү? Тэгвэл энэхүү сонирхолтой, халуун дулаан орчныг бий болгосон кафе нь нээгдээд багагүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд Лондон хотын оршин суугчдын очих дуртай газруудын нэг болжээ.

Тус кафе нь 2015 оны арваннэгдүгээр сард Гэгээн Катариний төслийн хүрээнд нээгджээ. Үйлчлүүлэгчдэд кофе, гар хийцийн амттай хоол, бялуу, нарийн боов, шар айраг, дарс, коктейл зэргээр үйлчилдэг. Мөн 2016 онд “LoveLondon Best Cafe Award 2016” шагналыг хүртжээ.

Тус кафе нь ихэнх хүнсээ орон нутагт үйлдвэрлэхийг зоридог ба орлогынхоо тодорхой хувийг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд зориулдаг ажээ. Хүмүүсийн чөлөөт цагийг халуун дулаан, хөгжилтэй өнгөрүүлэх орон зайг бий болгон ажилладаг.  Даваа-Ням гарагуудад 9.00-17.00 цагийн хооронд ажилладаг аж.