БНСУ-д долоо хоногийн гашуудал зарлалаа

БНСУ-д долоо хоногийн гашуудал зарлалаа

Тайландын Бангкок хотоос БНСУ руу ниссэн "Jeju Air" компанийн онгоц өчигдөр /2024.12.29/ өглөө 09:50 цагийн орчимд "Муан" нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдож, сүйрсэн билээ.  Тус онгоцонд 175 зорчигч, багийн зургаан гишүүн буюу нийт 181 хүн байсан гэж бөгөөд энэхүү онгоцны ослын улмаас 179 хүн нас барж, ердөө хоёр хүн амьд үлдсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сангийн сайд Чой Сан Мок Өмнөд солонгос улс даяар өчигдөр /2024.12.30/-өөс эхлэн  ирэх сарын 04 /2025.01.04/-ны өдрийг хүртэл гашуудал зарласан байна. Тэрээр ослын газарт ирж мэдэгдэл хийн, амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Гашуудал долоо хоногийн хугацаанд үргэлжилж, ирэх бямба гарагийн шөнө /2024.01.04/ дуусах ажээ.