Баку-Грозный чиглэлд нисч яваад Казахстаны Актау хотод осолдсон Азербайжаны агаарын тээврийн "Azerbaycan Airlines" компанийн онгоцыг ОХУ-ын тал газар-агаар ангиллын пуужингаар сөнөөсөн болох нь тодорхой болоод байна.
Тэгвэл энэхүү хэрэг явдалтай магадгүй холбогдуулж Азербайжан улс ОХУ-ын иргэдэд олгодог визний нөхцөлөө чангалж ирэх сарын 01 /2025.01.01/-ийн өдрөөс эхлэн мөрдөхөөр болсон байна. Тодруулбал, "Бүгд Найрамдах Азербайжан улсад визгүй зорчиж байгаа ОХУ-ын иргэд хуанлийн нэг жилийн дотор тус улсад 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух боломжгүй" болсон байна. Хуучин дүрмээр Оросууд 90 хоногийн дотор Азербайжаныг орхиж, дараа нь буцаж ирэх боломжтой байжээ.
Эх сурвалж: Varlamov news