Коронавирусийн хүчийг сулруулагч "эсрэг биет"-ийг олжээ

Коронавирусийн хүчийг сулруулагч "эсрэг биет"-ийг олжээ

Шинэкоронавирус буюу Covid-19 хэмээх вирусийн халдварын хүчийг сулруулагч "эсрэг биет"-ийг оллоо. Ингэсэнээр вакцин болон эмчилгээ бий болох найдвар гарч ирж байна хэмээн БНСУ-ын Сөүл хотод байрлах “Күүкмин” их сургуулийн багш Ц.Өнөрзаяа өөрийн фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.

YTN-ийн мэдээлснээр БНСУ-ын Химийн Хүрээлэнгийн Вирус судлалын судалгааны багаас SARS вирусыг саармагжуулагч 2 ширхэг эсрэг биет, MERS вирусыг саармагжуулагч 1 ширхэг эсрэг биетийг коронавирусийн өргөст уурагт нийлүүлж болно гэж зарлажээ.

Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч биеийн эсэргүүцлийг бий болгох ба түүн доторхи өвчин үүсгэгч нянг саармагжуулж болох эсрэг биетийг саармагжсан эсрэг биет гэж нэрлэдэг.

Өргөст уураг гэдэг нь коронавирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх ба судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ өргөст уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгдсэн байна.

Дэлхийн биологи судлалын салбарт bioRxiv-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь коронавирусийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна. Вирус судлалын баг нь Өвчний хяналтын төв газраас коронавирусийн эсийн хуваагдлыг авч хурдан үржүүлээд коронавирусийн RNA-г тогтоосон аж. Одоогоор тус судалгааны баг нь үүнийгээ ашиглан коронавирусийг эмчлэх арга технологи болон вакциныг бий болгоход хүчээ дайчлан ажиллаж байгаа юм байна.