ШУУРХАЙ: БНСУ-д осолдсон онгоцны сүйрлийн улмаас 179 хүн амиа алдаж, ердөө хоёр хүн амьд үлдсэн гэж мэдээллээ

ШУУРХАЙ: БНСУ-д осолдсон онгоцны сүйрлийн улмаас 179 хүн амиа алдаж, ердөө хоёр хүн амьд үлдсэн гэж мэдээллээ

Тайландын Бангкок хотоос БНСУ руу ниссэн "Jeju Air" компанийн онгоц өнөөдөр /2024.12.29/ өглөө 09:50 цагийн орчимд "Муан" нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдож, сүйрсэн хэрэг явдал гараад байна. Тус онгоцонд 175 зорчигч, багийн зургаан гишүүн буюу нийт 181 хүн байсан гэж байгаа юм.

Тэгвэл энэхүү онгоцны ослын улмаас 179 хүн нас барж, ердөө хоёр нь л амьд үлдсэн талаар БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх албанаас иш татан Yonhap агентлаг мэдээллээ. Харин амьд үлдсэн хоёр хүний нэг нь зорчигч, нөгөө нь багийн нэг гишүүн байгаа аж. Мөн тус агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын холбогдох албаны хүмүүс Бангкокоос нисэж явсан "Jeju Air" компанийн онгоцны сүйрсэн хоёр үндсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тэд нэгдүгээрт, цаг агаарын нөхцөл байдал, хоёрдугаарт шувуутай мөргөлдсөн гэж үзэж байгаа ажээ.

Харин энэхүү сүйрсэн онгоцонд Монгол Улсын иргэд байсан эсэх нь одоогоор тодорхойгүй, энэ талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: