ШУУРХАЙ: БНСУ-д 175 зорчигчтой онгоцны "буух төхөөрөмж" нь нээгдээгүйн улмаас осолдож, олон тооны хүн амиа алдаад байна

ШУУРХАЙ: БНСУ-д 175 зорчигчтой онгоцны "буух төхөөрөмж" нь нээгдээгүйн улмаас осолдож, олон тооны хүн амиа алдаад байна

Бангкокоос Өмнөд Солонгос руу 175 зорчигч, багийн зургаан гишүүнтэй нисэж явсан БНСУ-ын агаарын тээврийн "Jeju Air" компанийн онгоц өнөөдөр /2024.12.29/ орон нутгийн цагаар 09:50 цагийн орчимд Сөүлээс баруун өмнө зүгт 288 км-ийн зайд орших "Муан" нисэх онгоцны буудалд газардах үедээ онгоцны "буух төхөөрөмж" нээгдээгүйн улмаас гулсаж, хамгаалалтын хашаа мөргөж осолдсон талаар Yonhap агентлаг мэдээллээ. 

Хамгийн сүүлийн үеийн урьдчилсан мэдээгээр ослын улмаас 62 хүн амиа алдсан байж болзошгүй байгаа аж. Харин осолдсон онгоцны хөдөлгүүрийг шувуу мөргөх агшныг харуулсан дүрс бичлэгийг БНСУ-ын нэгэн телевиз нийтэлсэн байна. Тодруулбал, тус дүрс бичлэгт "осол болохоос хэдхэн хормын өмнө сүйрсэн онгоцны хөдөлгүүрээс утаа гарч байгаа"-г харуулжээ. Харин энэхүү сүйрсэн онгоцонд Монгол Улсын иргэд байсан эсэх нь одоогоор тодорхойгүй, энэ талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлэл хийгээгүй байна. 

Сүйрсэн онгоцны хөдөлгүүрээс утаа гарч буй бичлэгийг нийтэлжээ

Эх сурвалж: BBC

ВИДЕО: