Гадаад орнууд “Жорлонгоо өөрчилье” төслөөс туршлага судлах хүсэлт гаргажээ

Гадаад орнууд “Жорлонгоо өөрчилье” төслөөс туршлага судлах хүсэлт гаргажээ

Хөрс, ус, агаарын бохирдлын эх үүсвэр, гол хүчин зүйл болж буй нүхэн жорлонг өөрчилж, хүн байгальд ээлтэй, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой жорлон, ариун цэврийн байгууламжуудыг иргэдийн өөрсдийнх нь санаачилга оролцоотойгоор барьж байгуулах урам сэдлийг иргэдэд өгч, тэднийг бодит өөрчлөлтөд уриалах, иргэдэд хамгийн ихээр дутагдаж буй санхүү, технологийн шийдлүүдийг танилцуулж, мэдлэг мэдээллийг олгох зорилгоор жилийн өмнөх “Дэлхийн жорлонгийн өдөр” эхлүүлсэн “Жорлонгоо өөрчилье” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тэгвэл тус төслөөс бусад гадаадын орнууд туршлага хуримтлуулан, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тухай мэдээллийг тус төслийн санаачлагч “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.

Төслийг хэрэгжүүлж байх хугацаандаа энэ сэдвээр олон улсын түвшинд ойлгуулах ажлын хүрээнд Финляндын Тамперэ хотод болсон Дэлхийн хуурай жорлонгийн 6-р хурал, Швейцарийн Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газрын Хөгжих эрхийн хэлтэсээс зохион байгуулсан “Жорлон ба хөгжих эрх” хурал, БНХАУ-ын Бээжин хотноо Билл, Мелинда Гейтс сангийн дэмжлэгээр зохион байгуулагдсан “Жорлонг шинээр бүтээхүй экспо” хурлуудад “Жорлонгоо өөрчилье” төслийн багаас илтгэл тавьж амжилттай оролцжээ.