Өчигдөр 83 мянган тээврийн хэрэгсэл хот хооронд зорчжээ

Өчигдөр 83 мянган тээврийн хэрэгсэл хот хооронд зорчжээ

Хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг өчигдөр буюу энэ сарын 3-ны өглөөний 06:00 цагт нээсэн. Иймд өчигдрөөс өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83,925 тээврийн хэрэгсэл, 305,302 зорчигч хот хооронд зорчихоор хяналтын постуудаар нэвтэрчээ. Үүнээс, орон нутгийн хяналтын товчоодоор 32,8 мянган тээврийн хэрэгсэл, 125,8 мянган зорчигч гарч, 17,9 мянган тээврийн хэрэгсэл, 68,6 мянган зорчигч орсон байна.