Баку-Грозный чиглэлд нисч яваад Казахстаны Актау хотод осолдсон Азербайжаны агаарын тээврийн "Azerbaycan Airlines" компанийн онгоцыг Оросын газар-агаар ангиллын пуужингаар сөнөөсөн гэж Азербайжаны засгийн газрын эх сурвалжууд мэдэгдсэн талаар Euronews мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр "Azerbaycan Airlines" компанийн 67 зорчигч багийн таван гишүүнтэй нисэж явсан онгоцыг Грозный дээгүүр явахад нь газар-агаар ангиллын пуужин харвасан бөгөөд пуужин онгоцны ойролцоо дэлбэрч зорчигчид болон багийн гишүүд оногдсон гэжээ. Ингээд нисгэгчид ослын буулт хийхийг хүссэн ч эвдэрсэн онгоцыг Оросын аль ч нисэх онгоцны буудалд буулгахыг зөвшөөрөөгүй бөгөөд Каспийн тэнгисийг гатлан Казахстаны Актау руу нисэхийг тушаасан байна.
Өмнө нь хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр "онгоцны гадна хэсэгт үүссэн олон тооны жижиг нүх бүхий гэмтэл нь пуужингийн цэнэгт хошуу дэлбэрсний улмаас үүссэн байж болзошгүй" гэсэн хувилбарыг дэвшүүлээд байсан нь ийнхүү нотлогдож байж болзошгүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр онгоцны ослоор 38 хүн нас барж, 29 хүн амьд үлдсэн байна. Онгоцонд Орос, Казахстан, Азербайжан, Киргиз улсын иргэд байсан гэдэг.
Эх сурвалж: BBC
ВИДЕО:
Казакстанд осолддог онгоц шувуу мөргөөгүй юм байна. Чечений агаарын довтолгооноос хамгаалах систем дронтой эндүүрч Панцирь системээ ажиллагаанд оруулж онгоц руу пуужин харвасан байх магадлал өндөр гэнэ. Үнэн бол бас л муу ажилладаг систем байна. Сонирхож байвал Панцирь гэж юу вэ… pic.twitter.com/sflmrj9phT
— KhBaynkhangai (@KhBaynkhangai) December 26, 2024