Өчигдөр /2024.12.25/ Баку хотоос Грозный чиглэлд нисэж явсан 72 зорчигчтой Азербайжаны агаарын тээврийн "Azerbaycan Airlines" компанийн онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон хэрэг явдлын талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Тодруулбал, ОХУ-ын тал "онгоц шувууны сүрэгтэй мөргөлдсөнөөс болж осолдсон" байж магадгүй гэж мэдэгдэж байгаа ч онгоцны биеийн хэсгээс илэрсэн нүхнүүд нь пуужингийн цохилтын улмаас онгоц осолдсон байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Учир нь онгоц Актау хотын нисэх онгоцны буудлын ойролцоо унасны дараа "онгоцны гадна тал дээр олон тооны жижиг нүхнүүд үүссэн"-ийг харуулсан видео бичлэг цахим орчинд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
ВИДЕО:
Казакстанд осолддог онгоц шувуу мөргөөгүй юм байна. Чечений агаарын довтолгооноос хамгаалах систем дронтой эндүүрч Панцирь системээ ажиллагаанд оруулж онгоц руу пуужин харвасан байх магадлал өндөр гэнэ. Үнэн бол бас л муу ажилладаг систем байна. Сонирхож байвал Панцирь гэж юу вэ… pic.twitter.com/sflmrj9phT
— KhBaynkhangai (@KhBaynkhangai) December 26, 2024