УИХ дахь Ардчилсан нам, МАН-ын бүлэг өчигдөр /2024.12.25/ хуралдаж Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Францын "Орона майнинг" групптэй хамтран хэрэгжүүлэх ураны төсөл буюу Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Бүлгүүд тус хуулийн төслүүдээр ямар саналд нэгдсан тухай мэдээллийг өгөөгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлэг эдгээр хуулийн төслүүдийг 100 хувь санал нэгтэйгээр дэмжсэн байна. Харин АН-ын бүлгийн хуралд "Х.Баттулгынхан оролцоогүй" байна. Тодруулбал, Х.Баттулга өөрөө болон Ц.Мөнхбаясгалан, С.Ганбаатар зэрэг гишүүд суугаагүй аж. Ардчилсан намын бүлгээс Б.Жаргалан гишүүн л дээрх хоёрын төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Харин хуралдаанд оролцсон бусад гишүүдийн тухайд дэмжиж буйгаар илэрхийлжээ. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэхээр товлоод байгаа юм.