БНСУ-д халдвар авсан хүмүүсийн ихэнх хувийг 20-иод насны залуус эзэлж байна

БНСУ-д халдвар авсан хүмүүсийн ихэнх хувийг 20-иод насны залуус эзэлж байна

Өмнөд Солонгос улсад өнөөдөр/2020.03.04/ коронавирусийн халдвар авсан хүний тоо 516-р нэмэгдэн 5328 болсон. Эдгээрээс 405 тохиолдол нь Тэгү хотод бүртгэгдсэн байна.

Нийт халдвар авсан хүмүүсийг насны ангиллаар авч үзэхэд 20-оод насныхан хамгийн их тоог эзэлж байгаа юм байна. Тодруулбал халдвар авсан гэж бүртгэгдсэн 5328 иргэний 1575 нь 20 хүртэлх насныхан байгаа бол түүний дараагаар 50-аад насныхан /1051 хүн/ орж байна.

Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан хамгийн залуу өвчөн нь 42 долоо хоногтой нярай байгаа юм.

Эх сурвалж: Yonhapnews