Иран улсын парлементын 23 гишүүн коронавирусийн халдвар аваад байна

Иран улсын парлементын 23 гишүүн коронавирусийн халдвар аваад байна

Дэлхийн 79 оронд тархаад буй коронавирусийн халдварын нийт тохиолдлын 98 хувь нь БНХАУ, БНСУ, Иран, Итали болон Япон улсуудад бүртгэгдээд байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо БНСУ төдийгүй Иран улсад эрчимтэй нэмэгдэж байгаа билээ.

Тус улсад долоо хоногийн өмнө коронавирусийн 100 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр 2336 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс Ираны парлементын 23 гишүүн уг халдвараар өвчилж, тусгаарлагдаад байна.

Мөн Ираны Эрүүл мэндийн сайд өнгөрсөн сарын 26-нд коронавирусийн халдвар авснаа мэдэгдсэн билээ. Иранд хөл хорио тогтоох арга хэмжээ шуурхай аваагүй нь халдварыг нэмэгдүүлэх хүчин зүйл болсон гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: DWnews