Өмнөд Солонгос улс коронавирусийн эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдэв

Өмнөд Солонгос улс коронавирусийн эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мягмар гарагт COVID19-ийн эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдэв. Тус улсад одоогоор 5328 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 30 гаруй хүн нас бараад байна.

Мүн Жэ Ин

Тэрээр хэлэхдээ "Дэгү, Хойд Кёнсанг мужуудын хямрал дээд цэгтээ хүрлээ. Бүх улс халдварт өвчний эсрэг тэмцэж байна хэмээгээд засгийн газрын бүх байгууллагыг "Онцгой байдлын үеийн 24 цагийн систем" рүү шилжүүлэхийг тушааж, яам тус бүр хорио цээрийн арга хэмжээтэй холбоотой түргэн тусламжийн арга хэмжээг бэхжүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэв.

Вирус тархахтай зэрэгцэн маскны эрэлт нэмэгдэн, нийлүүлэлт багасч, түгээлт удаан байгаагаас иргэд бухимдаж, маш олон хүн шуудангийн газар, эмийн сан, худалдааны дэлгүүрүүд дээр урт эгнээ үүсгэж эхэлжээ.

Энэ талаар Ерөнхийлөгч Мүн Жэн Ин "Маск хангалтгүй, удаан нийлүүлсэнтэй холбоотой таагүй нөхцөл байдал үүсэж буйд би уучлалт гуйж байна" хэмээн мэдэгджээ. Мөн тус улсад эмнэлгийн орны хүрэлцээ муу байгаа нь анхаарал татах асуудал болоод байна. Хөнгөн шинж тэмдэг бүхий өвчтөнүүдийг тусгаарлагдсан өрөөнд байрлуулах боломжтой байгууламжуудыг хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагатай бөгөөд ингэснээр хүнд нөхцөлд байгаа өвчтөнүүдэд хангалттай зай гарах болно гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-өөс мэдэгджээ.

Мүн Жэн Ин Ерөнхийлөгч  COVID19-ийн хариу арга хэмжээнд 25 орчим тэрбум долларын санхүүжилт хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: ABC news