МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатарыг МАН-ын газрын даргаар Н.Батсүмбэрэлийн оронд томилох уу

МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатарыг МАН-ын газрын даргаар Н.Батсүмбэрэлийн оронд томилох уу

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хоёр хуваагдан талцаж эцэст нь Засаг дарга болон ИТХ-ын даргаа огцруулсан. Тус дүүргийн шинэ Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл өнгөрсөн сарын 21-ны /2020.02.21/ өдөр томилогдсон юм. Тэрбээр үүнээс гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 18-ны өдөр НИТХ дэхь МАН-ын бүлгийн даргаар мөн томилогдсон байна. 

Эдгээр албан тушаалд очихоосоо өмнө Н.Батсүмбэрэл нь МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Н.Батсүмбэрэл уг албан тушаалаа хүлээлгэн өгч, дэвшсэн учир түүний оронд МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатарыг томилохоор тохирсон гэх мэдээлэл байна. 

Н.Энхбаатарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамгийн итгэлтэй, ойрын хүн гэдэг. Тэрбээр У.Хүрэлсүхийн туслахаас МИАТ-ын дэд даргад дэвшин ажилласан ч авлигын хэргээр шалгагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан түүхтэй. Шалгах хугацаанд түүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн ч хэрэг нь шийдэгдсэний дараа МИАТ-ын дэд захирлын ажилдаа эргэн орсон юм. Ямартай ч тэрбээр МАН-ын сонгуулийн бодлогыг зангидах багт ажиллах нь.