Номин их дэлгүүрт хулгай орж 28 гар утас хулгайлжээ

Номин их дэлгүүрт хулгай орж 28 гар утас хулгайлжээ

Энэ сарын 1-2-нд шилжих үед Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах Номин их дэлгүүрт хулгай оржээ. Хулгайч тус дэлгүүрийн гурван давхрын цонхыг хагалж орон нийт 28 гар утас хулгайлсан байна. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.