Жүжигчин, дуучин Б.Батмэндэд холбогдох хар тамхины хэргийг шүүхэд шилжүүлжээ

Жүжигчин, дуучин Б.Батмэндэд холбогдох хар тамхины хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Бодлын хулгайч", “37 дугаар точка” зэрэг олон ангит кинонд туслах дүр бүтээсэн жүжигчин, дуучин Б.Батмэндийг мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр шалган харьяалах шүүхэд нь шилжүүлсэн талаар "Өнөөдөр" сонин мэдээлжээ.

Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн орчмоос баривчилсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр шээсний шинжилгээгээр "THC"-ээс гадна "каннабис" төрлийн ургамал хэрэглэсэн нь нотлогдсон юм байна.