16:30 цагийн байдлаар 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч зорчиж байна

16:30 цагийн байдлаар 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч зорчиж байна

2020.03.03-ны өдрийн 16:30 цагийн байдлаар нийт 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч замд зорчиж байна.

Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж байна.

2020.03.03-ны 14:30-16:30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 50 тээврийн хэрэгслээр 1186 зорчигч дамжин өнгөрсөн. Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд илэрсэн зөрчилгүй болно. Цаг агаарын хувьд нийт нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй байна.