БНХАУ-д 1700 гаруй эмч коронавирусийн халдвар аваад байна

БНХАУ-д 1700 гаруй эмч коронавирусийн халдвар аваад байна

БНХАУ-д одоогоор 1700 гаруй эмч коронавирусийн халдвар авсан талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Коронавирусийг хамгийн анх мэдээллэн сэрэмжлүүлж байсан Уханий эмч Ли Вэнлян болон Ухань хотын төв эмнэлгийн эмч уг вирусийн улмаас амь эрстсэн.

Өнөөдөр мөн  Ухань хотын төв эмнэлгийн эмч Мэй Жонгминг нас барсан тухай Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллээ. Тэрээр Ли Вэнлян эмчтэй хамт ажиллаж байсан юм.

Эмч нар өвчтөнүүдийн дунд олон цагийг өнгөрөөдөг, хамгаалах хэрэгслээ цаг бүр солих боломж хомс зэргээс шалтгаалан халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.