“Аpple” компани хуучин Iphone утсуудыг зориудаар удаашруулсныхаа төлөө 500 сая доллар төлнө

“Аpple” компани хуучин Iphone утсуудыг зориудаар удаашруулсныхаа төлөө 500 сая доллар төлнө

Хуучин загварын iPhone гар утаснуудад iOS системийн сүүлийн хувилбарыг суулгахад ажиллагаа нь удааширдаг талаарх гомдол олон жил яригдаж буй. Харин 2017 оны арванхоёрдугаар сард “Apple” компани анх удаа хуучин гар утаснуудын ажиллагааг программын аргаар зориуд удаашруулдаг болохоо хүлээн зөвшөөрсөн юм.

Иймээс “Apple” компани 500 хүртэлх сая долларыг нөхөн төлөх болсныг АНУ-ын Калифорни мужийн шүүхээс мэдэгджээ. Шүүхэд гомдол гаргасан хуучин гар утастай Америк хэрэглэгч тус бүр 25 долларын нөхөн төлбөр авах юм байна.

Тус компани энэ үйлдлээ хуучин гар утасны муудсан баттерей хэт ачааллаас халж, гэнэт унтардаг асуудлыг шийдэхийн тулд гаргасан шийдэл гэж тайлбарлаж байжээ.

Харин хэрэглэгчид үүнийг нь хуучин гар утаснуудыг зориуд удаашруулж, шинэ гар утас авахаас өөр аргагүй болгосон гэж үзээд шүүхэд хандаж эхэлсэн байна.

Энэ шүүмжлэлийн дараа “Apple” компани хуучин iPhone гар утаснуудын баттерейг шинээр солих үнээ хямдруулах арга хэмжээг хүртэл авсан ч иргэд төдийлөн худалдаж аваагүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу гомдол гаргасан иргэний тоог гаргасны дараа нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох аж.