АНУ-ын тагнуулын нисэх онгоц Хойд Солонгосын дээгүүр нислэг үйлджээ

АНУ-ын тагнуулын нисэх онгоц Хойд Солонгосын дээгүүр нислэг үйлджээ

АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Boeing RC-135W” тагнуулын нисэх онгоц Хойд Солонгосын хойг дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ. Тус онгоц БНСУ-ын Кёнгидо мужийн дээгүүр 9.4 км орчимд хүрч ниссэн байна.

Өчигдөр БНАСАУ-ын Вонсан хот орчмоос Японы тэнгис рүү ангилал нь үл мэдэгдэх хоёр пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабнаас мэдээлсэн.

Японы  эрх баригчид тус пуужинг ойрын зайн тусгалтай баллистик пуужин байсан гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор АНУ тагнуулын нисэх онгоц явуулсан байх магадлалтай гэж үзэж байна.

Эх сурвалж: TACC агентлаг