Ромын Пап лам коронавирусийн шинжилгээ өгч халдваргүй гэдгээ мэдэгджээ

Ромын Пап лам коронавирусийн шинжилгээ өгч халдваргүй гэдгээ мэдэгджээ

Ромын Пап лам Францис Ватикан хотноо  илтгэл тавьж, коронавирусийн аюулын эсрэг мөргөл үйлдэх үеэрээ ханиалгаж, бие нь чилээрхсэн байдалтайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.

Тэрээр биеийн байдал тааруу тул бүх уулзалт, арга хэмжээг цуцалж байгаагаа мэдэгдсэн юм. Үүний дараа хэд хэдэн томоохон эх сурвалжууд түүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх таамгыг дэвшүүлэн мэдээлж байсан билээ.

Харин  өнөөдөр түүнийг коронавирусийн шинжилгээ өгөхөд сөрөг буюу халдваргүй гарсан талаар Италийн “Мессагеро” сонин болон Ройтерс агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж:CNBC