ФОТО: 22-ын товчоонд тээврийн хэрэгслийн ачаалал их байна

ФОТО: 22-ын товчоонд тээврийн хэрэгслийн ачаалал их байна

Өнөөдөр өглөөний зургаан цагаас хот хоорондын зорчих тээврийн хязгаарлалт дуусч, зам тээврийн нэвтрэх хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байгаа. Үүнээс улбаалан замын хөдөлгөөний болон шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал их байна.

Цагдаагийн Ерөнхий газраас зам нээснээс хойш 40 мянга гаруй иргэн нийслэлийг зорино гэсэн судалгааг урьдчилсан байдлаар гаргасан. Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваасан байна.