Хөл хорио тогтоосноос хойш Хятадын агаарын бохирдол буурчээ

Хөл хорио тогтоосноос хойш Хятадын агаарын бохирдол буурчээ

БНХАУ шинэ төрлийн коронавирусийг албан ёсоор зарласнаас хойш 63 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд тус улсад коронавирусийн 80151 тохиодол бүртгэгдсэн бөгөөд улс даяар онц байдал зарлан хөл хорио тогтоосон. Иргэдийн хөдөлгөөн багасан, нийтийн тээвэр зогссоноос хойш тус улсын экологийн байдал сайжирч байгааг АНУ-ын Сансар судлалын үндэсний агентлагийн мэргэжилтнүүд онцолжээ.

Тухайлбал хөл хорио тогтоосон Ухань хотод  үйлдвэрүүдийг нь хааж, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаар агаар мандал дахь хүлэмжийн хий эрс буурчээ. Мөн Хятадын төв ба зүүн нутгаар агаарын бохирдол 10-30 хувиар буурсан байна.

"Нэгэн хүчин зүйлээс үүдэн асар уудам нутагт агаар мандалд хаягдах хорт хий буурсныг бид харж байна" хэмээн NASA мэдэгджээ.

Эх сурвалж: CNBC