Үр шилжүүлэн суулгах “Өөжинмед” төвийн эмбриологич Б.Мөнгөншагайгийн судалгааны бүтээл шилдгээр шалгарчээ

Үр шилжүүлэн суулгах “Өөжинмед” төвийн эмбриологич Б.Мөнгөншагайгийн судалгааны бүтээл шилдгээр шалгарчээ

Эдийн засаг, хөгжлийн яамнаас 2024 оны шинжлэх ухааны салбарын шилдэг 10 бүтээлийг шалгаруулан өчигдөр /2024.12.11/ тохиосон Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Чингис хаан" музейд гардуулсан билээ. 

Энэ үеэр үр шилжүүлэн суулгах “Өөжинмед” төвийн эмбриологич Б.Мөнгөншагайгийн “Трофектодерм морфологи нь хүйсийн тэнцвэрт байдал болон амьд төрөлтийг урьдчилан таамаглах уу” сэдэвт судалгааны бүтээл оны шилдэг бүтээлийн нэгээр шалгарчээ. Уг судалгаа нь 2021 онд шинжлэх ухааны “Elsevier” сэтгүүлд Монгол улсаас шалгаран нийтлэгдэж байсныг “Өөжинмед” төвөөс мэдээлэв. Мөн түүний багийн энэхүү судалгаа нь 2020 оноос хойш АНУ, Итали, Нидерланд зэрэг улсуудад болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улсаас шалгарч, олон улсын хэд хэдэн сэтгүүлд нийтлэгдэж байжээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө