Хаан банк: Урамшуулалт аяны сүүлийн тохирлын эзэд тодорлоо

Хаан банк: Урамшуулалт аяны сүүлийн тохирлын эзэд тодорлоо

ХААН Банкнаас үнэнч харилцагчдаа урамшуулж, идэвхтэй хэрэглээг нь дэмжих зорилгоор 2024 оны 11-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр аяны тохирлын эздийг 2024 оны 12-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.

Maroon 5 хамтлагийн тоглолтыг 2 харилцагч үзнэ

Digi Pay аппликэйшний урамшуулалт аяны хүрээнд хоёр харилцагчийг тодруулан өнөөдөр батламж гардууллаа. Эдгээр харилцагчид 2025 оны 1-р сард Филиппин улсын Манила хотод болох дэлхийн алдарт Maroon 5 хамтлагийн тоглолт үзэхээс гадна нислэгийн тийз, зочид буудлын төлбөр болон Манила хотын аялал багтсан цогц эрхийн эзэд болж байна.

Овог, нэр Тохирлын дугаар Утасны дугаар
1 Б******н Мөнхтуяа 4662228548 8805****
2 Т*****д Буянтогтох 2217031805 9940****

Энэхүү урамшуулалт аянд 2024.11.01-11.30-ны хооронд Digi Pay аппликэйшний QR код уншуулж төлбөр тооцоогоо хийсэн (5 удаагийн гүйлгээ тутам нэг тохирлын эрх авсан) харилцагчид  хамрагдсан юм.

Фукуок арал руу аялах урамшууллын эзэн тодорлоо

Мөн ХААН Банк харилцагчдадаа зориулан үзэсгэлэнт Фукуок арал руу аялах эрхийн урамшуулалтай хадгаламжийн аяныг зарласан билээ. Энэ хүрээнд 2024 оны 11-р сарын 1-30-ны өдрийг дуустал 6 сараас дээш хугацаатай төгрөгийн хадгаламж нээсэн болон хадгаламжийн дансандаа 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй орлого хийсэн нийт харилцагчдаас 1 харилцагчийг тодруулж, батламж гардууллаа. Тус урамшууллын эзэн болсон харилцагч мөн адил нислэгийн тийз, зочид буудлын төлбөр болон бусад зардал багтсан цогц эрхийн эзэн болж буй.

Овог, нэр Тохирлын дугаар Утасны дугаар
1 Н****л Мөнхзул 100003002386834 9911****

Ийнхүү дээрх хоёр урамшуулалт аян 3 сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Аянд идэвхтэй оролцсон бүх харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, тохирлын эздэдээ халуун баяр хүргэе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө